Thursday, July 2, 2009

ХААЛТТАЙ АРАЛ -ЭХЛЭЛ

Би Dennis Lehane -ийн Хаалттай Арал буюу Shutter Island-ийг уншиж байгаа юм, уншиж байх хоорондоо бас орчуулъя гэж бодлоо л доо, сонирхолтой санагдаад. Анхных болхоор алдаа зөндөө байгаа гэхдээ чадах чинээгээрээ найруулаад орчуулнаа. Thanks :)







ЭХЛЭЛ


Доктор Лестэр Шээхан-ийн тэмдэглэлээс:


5 Сарын 3, 1993 он


Би тэр арал руу нvдээ тусгаагvй олон жил болжээ. Хамгийн сvvлд харсан удаа гэвэл, захын боомтот хөлөглөж байсан найзынхаа завьнаас л нилээн зайтайд харж билээ, зуны униарт бvтээгдэн хэнэггvйхэн зурагдсан уран зураг шиг юу ч болоогvй мэт тайван харагдсансан.


Хорин жилийн турш тэр арал дээр хөлөө тавьсангvй дээ, гэхдээ Эмили маань (хааяа тоглоомоор, хааяа тоглоомгvй) намайг тэр аралаас ер нь явсан vгvйд бvрэн итгэлтэй байдагvй гэж хэлдэгсэн. Тэр надаа нэг удаа миний амьдарлыг хэлэхдээ номон дээр тэмдэглэсэн жижигхэн цааснууд шиг гэж хэлж байсан, тэр цааснууд дээрээ тэмдэглэсэн явдлуудруугаа vргэлж хойшоо урагшаа иргэж очиж, өөртөө болсон явдал тэмдэглэл бvр рvvгээ иргэн тойрон очиж амьдардаг гэж хэлж байсан.


Эмили зөв хэлсэн байж магадгvй л юм. Тvvний хэлсэн болгон ихэнхдээ л зөв байдаг.


Удахгvй би тvvнийгээ алдана. Хэдхэн сарын дотор ч байж магад гэж Доктор Аксэлрод бид хоёрт 4 дэхь өдөр хэлсэн. Тэр бид хоёрт зөвлөхдөө нөгөө үргэлж яриж явхыг хvсдэг байсан аялал даа явбал дээр дээ, нөгөө Флорэнс, Рома, Вениц гээд л, та өөрөө ч гэсэн сайнгvй л харагдаж байна гэж нэмж хэлж билээ.



Тэр ч тийм байх даа, ойрын өдөрvvдэд юмаа санахаа багасаж юу хийхээ мартдаг болжээ, шилээ зvйх, машинийхаа тvлхvvр, дэлгvvрт ороод юу авах гэж орсноо мартах, кино vзчихээд юу vзсэнээ санахгvй байх гэх мэт гээд л.



Хэрвээ миний хувьд цаг хугацаа vнэхээр л номонд хавчигдсан жижигхэн цаасан дээрх тэмдэглэлvvд юм бол, хэн нэгэн нь тэр номыг минь сэгсрээд өнөөх тэмдэглэлvvд маань газар тараад унасан мэт л санагдаж байна. Тийм бол би энэ бvхнийг тэмдэглэж авмаар байна. Гэхдээ илvv гэгээлэг замруу явах гэж оролдон эх бичигийг солих биш, vгvй ээ, тэр хэзээ ч намайг тэгvvлхийг зөвшөөрөхгvй. Тэр өөрийн онцлог зангаар худал хуурамгыг миний мэдэх бvх зүйлээс илvv vзэн яддаг байсан. Би зөвхөн яг бодит зvйлээр нь л эх бичигийг нь энэхvv цаасан дээр хэвлэж мөнхөрvvлхийг хvсэж байна.


Ашклиф Эмнэлэг нь уг аралны зvvн хойд хэсэгт байршилсан байдаг. Байгаа газартаа тохилог тохижсон, хэн ч харсан галзуу гэмт хэрэгтдийн шорон гэж хархааргvй, өмнө нь цэргийн хуарин байсан ч гэлээ тийм зvйл огт анзаарагдхааргvй тийм л тайван зөөлөн харагдана. Огт хөндий хvн харвал яг л том сургууль шиг. Ногоон зvлэг, сийлэн хайчилсан шинээвvvд, том гэгч царс модууд, жимсний модууд гээд л эргэн тойронд нь нэг хэсэгтээ гоо vзэмжний баримтууд элт, гэвч одоо харвал модууд нь байгаа гэмээвч жимс нь ургаxaа болисон шөнийн салхи шуурах болгонд муурны чарлаа мэт жихvvцтэй. Цаана нь байдаг гэрлийн цамхаг нь Иргэний Дайнаас хойш ажилгаагvй Бостон Гэрэлээр хучигдан хуучирсаар байдаг.


Далайн дундаас харвал онц юм харагддаггvй. Та 1954 оны есөн сард Тэдди Даниелс яаж харсан шиг яг тvvний нvдээр л төсөөлөх хэрэгтэй. Захын боомт-д байрлах бут мэт, арал гэхээргvй л газар. Уг аралыг тэр бодохдоо ямар шалтгаанаар тэнд байна вэ гэж бодсон байх. Ямар шалтгаанаар.



Амьтдын ертөнцөөс хархнууд тэнд элбэг, бутан дотор олуулаа онгичино, шөнө нь эргэний ирмэг дээр цуваа vvсгэнэ, нойтон чулуун дээр мөлхөлцөнө. Зарим нь бvр халпинь загасны ч хэмжээтэй. 1954 онд зун өнгөрүүлсэн дөрвөн өдөрөөс хойш хэдэн жилийн дараа би зvvн хойд эрэг дээр байрлах хэсэг хархуудыг нь судалж эхэлсэн. Тэднээс зарим нь өдөрийн 22 цагт нь далайд живигддэг томхон чулуунаас ялгадхааргvй аяганы аятай элс тарагдсан гэмээр Паддок Арал руу сэлэх гэж оролдож байсныг нь хараад би гайхаж билээ. Далайн өндөрлөлт намтаад, тэр арал ганц хоёр цагын турш харагдаж байх хооронд мөнөөх хархнууд арван хэдvvлээ хамаг хvчээрэй зvтгэн сэлж эхлэнэ , гэвч vргэлж буцаад л байсан газартаа хөвөөд ирнэ.



Би vргэлж гэж хэллээ, гэхдээ vгvй, тэр хархнуудаас нэг нь сэлээд очиж чадсан юм. Ганц удаа. '56 оны арав дугаар сарын шөнө. Хар мокасин биеийг нь элсэн дээр хурдалж байхыг харсан. Эсвэл vгvй ч байж магад. Эмили-тэй би Арал дээр анх танилцаж байсан юм, vvнийг ярих болгонд тэр vргэлж "Чи харах боломжгvй байсан шvv дээ, тэр чинь дэндvv хол" гэж хэлдэгсэн.



Тvvний тэгж хэлсэн нь зөв байх.

Гэвч би юу харснаа мэднэ, Падок Аралыг далай ахин залгихын өмнө бvдvvн хар мокасин сувдан саарал элсэн дээр мөлхөөд хурдалж байхыг би харсан л юмдаа, гэвч удалгvй алга болсон нь аралтайгаа цуг живсэн нь тэр биз.

Яг тэр мөч-д, тэр хархыг эргэрvv зvгэлж байхыг нь харахдаа би Тэдди-г бодсон. Би тvvний талаар бас тvvний хөөрхий талийгаач эхнэр, Долорэс Чанал, бас мөнөөх хоёр айдас Рэечал Соландо, Андрv Лаедис тэдний бидэнд тарьсан сvйрэл, бvгдийн талаар бодсон. Би бодохдоо Тэдди хэрвээ надтай цуг тэнд сууж байсан бол, тэр нөгөө хархыг бас харах л байсан байх.

Би таньд бас нэг зvйлийг хэлвэл:

Тэдди бна ш дээ?

Тэр тэгвэл алгаа таших байсан.

Tuesday, June 30, 2009

Би Дургvй

Yхлийн тєгсгєлд би дургуй
Амид явхаас би хэзээ ч ядрахгvй
Хєгжилтэй дуу сонсогдохгvй л бол
Аль ч улиралд би дургvй
Зэвvvрхэл даажигналд би дургvй
Магтаал сайшаалд би итгэдэггvй
Бас хэн нэг нь мєрєн дээгvvр мин
Захиаг минь уншихад би дургvй
Yг дуусаагvй байхад
Дундуур минь ороход би дургvй
Араас минь буудахад би дургvй
Тvлгаж буудахын бvvр ч эсрэг
Таамаглал нэртэй ховыг би vздэггvй
Эргэлзлэлийн от сэтгэлийг минь мэрэх
Эсвэл vсийг мин дандаа эсрэг илэх,
Эсвэл шилийг бут ниргэхэд би дургvй
“Итгэлтэй урагшлах”-ад би дургvй
Шившигтэй ч гэсэн vнэнээ хэлж байг
Нэр тєр гэдэг мартагдсанд би уцаартай
Хэн нэгний далавчыг хугалснийг харвал
Хилэн уур минь буцалдаг
Ичнээгээр хашгардаг их vгнvvд яaсан!
Би харгислал, цэнгээн алинд нь ч дургvй
Загалмайд хадагдсан Kристийг л би єрєвддєг
Yйдаж гансарвал єєртєє ч би дургvй
Бyрyyгvй нэгнийг зодох
Сэтгэл рvv минь єнгийх тэгээд ч зогсохгvй нулимхад би дургvй
Саяыг рублиэр сольдог
Тайз дэвжээнд би дургvй
Тэр чигээрээ “том хувьрал” Болж л байг
Тэглээ гээд би хэзээ ч дуртай болохгvй!
- Владимир Высоцкий